- Дүнгийн голчоо эртнээс анхаарч, хичээлийн өрүүдээ намрын улиралд цэгцэлж авахгүй бол танай курсынхэнээс ерөнхий физикийн улсын шалгалт намар авах төлөвтэй байгааг анхаар. Энэ шалгалтад орж чадаагүй болон унасан оюутнууд хавар улсын шалгалт, дипломын хамгаалалтанд орох боломжгүй болно.
- Диплом бичиж эхлэхийн урьд Курсын ажил-1 болон Курсын ажил-2 хамгаалсан байх ёстой. Курсын ажил-1 энэ улиралд хийгдсэн байх ёстой байтал танай курсынхэн хойшлуулсан. Энэ нь диплом бичих явцыг хойшлуулж та бүхэнд маш муугаар нөлөөлөх учир зуны амралтаар заавал хийж гүйцэтгэсэн байхыг анхааруулж байна.
- 9 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийгдэх бөгөөд дадлагын тайланг Курсын ажил-1 хамгаалаагүй бол хүлээж авахгүй. Дадлагын тайланг хамгаалаагүй бол дипломын ажил бичих зөвшөөрөл олгохгүй.
- Курсын ажил-2 нь дипломын ажлын нэг хэсэг байж болох учир дипломын сэдэвээ эрт (Шинэ оноос өмнө) сонгож, түүнээсээ Курсын ажил-2-ын сэдвээ үүсгэн гүйцэтгэх хэрэгтэй. Курсын ажил-2 хавар хичээл хаагдмагц хамгаална.
- Дипломын ажлын сэдэв шинэ оноoс өмнө сонгоогүй оюутан дипломын ажил бичихгүй Улсын шалгалт өгнө. Хичээл хаагдмагц улсын шалгалтын асуулт өгөгдөж тойм лекц уншина.
Monday, August 23, 2010
4-р ангийханд зөвлөгөө
Протьюз программын шинэ хувилбар 7.7
Электроникийн хичээлд голчлон хэрэглэгддэг Протьюз программын шинэ хувилбар гарчээ. Энэ шинэ хувилбар нь Vista, Windows 7 үйлдлийн системүүд дээр саадгүй ажилладаг. Программыг дараах линкээс болон Лекцтэй холбоотой линкүүд булангаас татаж аваарай. Суулгахдаа дараах зааврыг дагаж хийнэ.
- ZIP архивыг задлаад ЕХЕ программыг ажиллуулан программыг суулгана.
- Крак фолдерын дотор буй .lxk өргөтгөлтэй лицензи файлыг ажиллуулан бүх кеу-г суулгана
- Крак фолдерт байгаа ЕХЕ программыг ажиллуулан UPDATE товчыг дарж крак хийнэ.
Ингээд пограмм бүрэн ажиллах блоломжтой болно. Харин Vista, Windows 7 үйлдлийн системүүд дээр суулгахдаа дээрх зааврын 3-р үйлдлийг гүйцэтгэх үед хулганынхаа баруун товчийг дараад Run as administrator сонголтыг сонгоорой. Ингэхгүй бол крак хийгдэхгүй.
Subscribe to:
Posts (Atom)