- Дүнгийн голчоо эртнээс анхаарч, хичээлийн өрүүдээ намрын улиралд цэгцэлж авахгүй бол танай курсынхэнээс ерөнхий физикийн улсын шалгалт намар авах төлөвтэй байгааг анхаар. Энэ шалгалтад орж чадаагүй болон унасан оюутнууд хавар улсын шалгалт, дипломын хамгаалалтанд орох боломжгүй болно.
- Диплом бичиж эхлэхийн урьд Курсын ажил-1 болон Курсын ажил-2 хамгаалсан байх ёстой. Курсын ажил-1 энэ улиралд хийгдсэн байх ёстой байтал танай курсынхэн хойшлуулсан. Энэ нь диплом бичих явцыг хойшлуулж та бүхэнд маш муугаар нөлөөлөх учир зуны амралтаар заавал хийж гүйцэтгэсэн байхыг анхааруулж байна.
- 9 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийгдэх бөгөөд дадлагын тайланг Курсын ажил-1 хамгаалаагүй бол хүлээж авахгүй. Дадлагын тайланг хамгаалаагүй бол дипломын ажил бичих зөвшөөрөл олгохгүй.
- Курсын ажил-2 нь дипломын ажлын нэг хэсэг байж болох учир дипломын сэдэвээ эрт (Шинэ оноос өмнө) сонгож, түүнээсээ Курсын ажил-2-ын сэдвээ үүсгэн гүйцэтгэх хэрэгтэй. Курсын ажил-2 хавар хичээл хаагдмагц хамгаална.
- Дипломын ажлын сэдэв шинэ оноoс өмнө сонгоогүй оюутан дипломын ажил бичихгүй Улсын шалгалт өгнө. Хичээл хаагдмагц улсын шалгалтын асуулт өгөгдөж тойм лекц уншина.
Monday, August 23, 2010
4-р ангийханд зөвлөгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
on ali hediin garchaad bhad diplom bichih humuus uchiraa olohgui yawsaar sedewee ch songoogui demii tsag aldaad bhiin.... diplomiin ajliin talaar todorhoi zuwulguu uguuch
ReplyDelete